Хөрөнгийн зах зээлд оролцогчдын данс арилжааны банкинд байршина

img

Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компаниас 1072 ширхэг хувьцаа эзэмшиж магадгүй байгаа. Тэрчлэн уул уурхайн томоохон ордуудыг эргэлтэд оруулах гэж байгаатай зэрэгцэн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурд ч түргэсэх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Тэгвэл дуулгах нэг мэдээ байна. Хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоог Монголбанкаар дамжуулан гүйцэтгэхээр болж байна. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын төлбөр тооцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Монголбанк Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвийг  банк хоорондын гүйлгээний төлбөр тооцооны Санхүүгийн дундын сүлжээнд холбож, үнэт цаасны төлбөр тооцоог онлайн горимоор бодит цагт гүйцэтгэх боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьцаа болон бондын арилжааны төлбөр тооцоог түргэн шуурхай, бодит цагт гүйцэтгэхээс гадна хэд хэдэн давуу талтай аж. Тухайлбал: Төлбөр тооцооны нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах. Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв нь төлбөрийн системийн оролцогч болсоноор төлбөрийн мэдээ болон харилцах дансны мэдээлэл нь зөвхөн тухайн оролцогч тал тайлж уншиж, илгээж чадах нууцлалын шифрлэлтийг ашиглах тул нууцлал, аюулгүй байдалтай холбоотой эрсдлийг бууруулж чадна. Мөн төлбөрийн эрсдлээс сэргийлэх. ҮЦТТТХТ-ийн төлбөр тооцоонд ашиглагдах Монголбанкинд хөрөнгийг байршуулснаар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай холбоотой эрсдлийг арилгаж чадна. Төлбөр тооцооны эрсдлийг бууруулах. Банксүлжээ систем нь төлбөрийн эцэслэлтийг баталгаажуулах тул хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоо нь DvP зарчмын дагуу хийгдэх боломж бүрдэж, төлбөр тооцоо хийгдээгүйтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг төлбөрийн эрсдлээс сэргийлж чадах гэхчлэн юм байна. Дашрамд дурьдахад, Монголбанкинд ҮЦТТТХТ-ийн төлбөр тооцоонд ашиглагдах данс нээгдэх ба хөрөнгийн зах зээлд оролцогчдын данс тус байгууллага ба арилжааны банкинд байрших юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ингээд Таны харилцах, хадгаламж, үнэт цаасны данснууд ашиг олох зорилго бүхий нэг арилжааны банкинд төвлөрч цаашдаа системийн эрсдэлд орж амар сайхан дампуурах болно.
2011-12-23