
“Биокомбинат” ТӨҮГ-т ажилласан ажлын хэсгийн дүнг Төрийн өмчийн хороо сонслоо. Тус үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг томилох тухай Төрийн өмчийн хорооны 2011 оны 303 тоот тогтоол хүчинтэй хэвээр, мөн “Биокомбинат” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлыг томилсон тухай асуудал шүүхэд хянагдаж байгаа юм. Тиймээс Төрийн өмчийн хороо шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, энэ хугацаанд “Биокомбинат” ТӨҮГ-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг томилж ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ