
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар 18 асуудал хэлэлцэж 15 тогтоол, 3 тэмдэглэл баталжээ. Үндсэн хөрөнгө худалдах, худалдан авах, балансаас балансад шилжүүлэх, актлах тухай болон Дуудлага худалдааг дахин явуулах тухай, Төрийн өмчит компанийн захирал томилох, Биокомбинат ТӨҮГ-т ажилласан ажлын хэсгийн дүнгийн тухай гэхчлэн асуудлыг хэлэлцэв.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанид, Газрын тосны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг “Орхон АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанид балансаас балансад шилжүүлэх, “Монголболгаргео” ХХК-ийг хувьчлах тухай дуудлага худалдааг дахин явуулах, Өмнөговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний алба, Ашигт малтмалын газар, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК, Дуурь бүжгийн эрдмийн театрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим үндсэн хөрөнгийг актлах болон “Эрдэнэсант АЗЗА” болон “Багануур АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт Зээл авах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хойшлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ