Хятадын эдийн засгийн өсөлтийн хурц 2012 онд буурна

img

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 2011 онд 9,4 хувь болж, 2012 онд 8,7 хувь хүртэл буурна хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Мэдээллийн төвийн эдийн засгийн таамаглалын хэлтсийн эрхлэгч Фань Зяньпин үзэж байгаагаа илэрхийлжээ. Хятадын Засгийн газрын шинжээчид Бээжингийн Цинхуа их сургуульд эдийн засгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ инфляци 4 хувь хүртэл багасана хэмээн мэдэгджээ. Харин Фань Зяньпиний хэлснээр бол 2012 онд экспорт хятадын эдийн засгийн хөгжилд их үүрэг гүйцэтгэхгүй. Учир нь БНХАУ-ын гадаад худалдааны балансын ашигт үлдэгдэл аажмаар багасаж байгааг суулчийн статистикийн мэдээ баримтууд харуулж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ үнэн байх шүү.АНУ гэж том гүрний худалдан авалт буурах нь хятадад илт мэдрэгдэх байх.Европын холбооны улсууд ч дэнжигнэж байна шүү дээ.Хятад бол энэ бүгдтэй холбоотой шүү дээ
2011-10-17