О.Алтанпүрэв: Кикбокс бол Монгол хүний онцлогт тохирсон спорт
2011-10-17

Кикбоксын спорт 2012 оны Монголын бүх ард түмний спортын 13-р их наадамын албан ёсны төрөлд ороод байгаа билээ. Энэ талаар Монголын кикбокс тулааны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, кикбоксын спортын ОУХМ, дасгалжуулагч О.Алтанпүрэвтэй ярицлаа.

- Хөдөө орон нутгаар явж байгаад ирсэн гэсэн хөдөө орон нутагт кикбокс хэрхэн хөгжиж байна вэ ? - Баруун аймгуудад кикбоксын спортыг танилцуулах хөгжүүлэх ажлаар зарим аймгуудаар явж байгаад ирлээ. Нэг үеэ бодвол аймгуудын спортын орчин нөхцөл сайжирсан нь мэдэгдэж байлаа, харин спортод хандах сэтгэлгээний хувьд хуучинсаг хэвээрээ байна уу даа гэж бодогдлоо.Өөрөөр хэлбэл уламжилж ирсэн цөөн хэдэн спортыг хөгжүүлэх төлөвлөгөө аймаг , хотуудын спортын газруудад давамгайлж байна, шинэ спортын төрлүүдийг дэмжих тэдэнд нээлттэй хандах хандлага харагдахгүй байна, хуучин үеийн систем шиг дээрээс юу гэх бол гээд л сууж байгаа улсууд зөндөө байна.Өнөө цаг үе бол өсвөр залуучууд маань ямар спорт сонирхож , юу хүсэж байгаатай нь уялдуулан спортын дугуйлан секцыг байгуулж тэднийг дэмжмээр байна, тэгэхгүйгээр арай том биетэй нь бөх бол бусад нь бол уучилаарай гэсэн байртай , мэдээлэл санаачилга муутай байж болохгүй .Спортыг хөгжүүлнэ гэдэг чинь заавал сайн тамирчин бэлтгэж , тив дэлхийгээс медаль авна гэсэн үг биш спортоор дамжуулан залуу үеэ эрч хүчтэй эрүүл чийрэг, зөв дэглэм ,ёс суртахуунтай болгон нийгэмдээ зөв хүмүүсийг олноор бэлтгэхэд оршино гэж боддог.

Аймаг, зарим хотуудад кикбоксын спортыг сонирхон хичээллэх хүсэлтэй олон хүүхэд залуус байгаа боловч тэднийг бодлогоор дэмжиж чадахгүй байна.Бид аймаг болгонд салбар холбоогоо байгуулж ажиллаж байгаа боловч салбар холбоодын дасгалжуулагч гишүүдийг тухайн орон нутгийн спортын газар төдийлан дэмжихгүй байгаа нь энэ спортыг эх орондоо хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилоготой бидний ажилд саад болж байна.

Наад зах нь спортын танхим , хэрэглэл материалыг  цөөхөн хэдэн тамирчид л хэрэглэж байна шүү дээ , үүнийгээ спорт хөгжүүлж байна гэж ойлговол алдаатай зүйл болно, спортын танхим, тоног төхөөрөмж ямар ч спортын төрөл, спорт сонирхогчдод нээлттэй байж л залуусынхаа ирээдүйд бид бие бялдарын, оюун санааны хөрөнгө оруулж чадна.Үлгэр жишээ ажиллаж байгаа аймгууд байлгүй л яахав Хөвсгөл, Дархан уул,Сүхбаатар, Дундговь,Говьсүмбэр аймгуудийн салбар холбоодын багш нар тамирчдад энэ дашрамд талархал илэрхийлье.

- 2012 оны МБАТ-ний спортын их наадамын кикбоксын төрлийн жин нас ямар байх вэ, хэдэн сард хаана зохиогдох вэ? - Кикбоксын тэмцээн 4 –р сард Улаанбаатар хотын спортын шинэ ордонд болно. Насанд хүргэчид (1994-1978) 18-34 насны тамирчид эрэгтэй 51, 57, 65, 69, 74, 79 кг-д

Эмэгтэй: 50, 55, 60 кгд Нэг жинд нэг аймаг байгууллагаас 2 хүртэл тамирчин орж болно.Кикбоксын сонгомол төрөл Full- Contact –ын дүрмээр тэмцээн явагдана. Тамирчидын шагналыг ЗГ-ын 326 дугаар тогтоолын дагуу БТСГ-аас олгоно.

Алт 1сая 500 мянга, мөнгө 1 сая, хүрэл 500 мянган төгрөгийн шагналтай байх юм.

Жингийн хувьд Азийн Олимпийн Зөвлөлөөс баталсан жингээр явагдаж байгаа юм, өөрөөр хэлбэл 2009 онд Вьетнамд зохиогдсон Азийн Танхимийн Спортын 3 дугаар наадамын кикбоксын төрлийн жингийн хуваарь юм. Нэг ёсны Ази хүмүүст зориулан гаргасан  гэх үү дээ.Мөн шалгарсан тамирчдад 2013 онд Азийн Олимпийн Зөвлөлөөс БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулах Азийн танхимийн болон тулааны спортын 4 дүгээр наадамд оролцох эрх олгоно.

- Кикбоксын спортоор хичээлэхэд бие бялдарын онцлог шаардах уу, жишээ нь өндөр хүн сагсан бөмбөгт  тохиромжтой гэдэг шиг - Кикбоксын спорт бол яг Монгол хүний онцлогт таарсан спорт энэ спортоор хичээллэх хүнд элдэв цэнзүүр байхгүй та бидний байгалиас заяасан бие бялдар энэ спортоор хичээлэхэд тохирно, гол нь энэ спорт хүнийг чийрэгжүүлж , сэтгэл санаа, бял бялдарын тэнхээтэй болгохоос гадна стресс, сэтгэл гутрал, элдэв хөдөлгөөний хомсдолоос болж үүссэн эмгэгүүд , таргалалт зэрэгт том цохилт болж чадах эм юм.

- Танай холбооны цаашдын зорилт ойрын үед болох, оролцох тэмцээн юу байна? - Холбооны хувьд кикбоксын спорт Монголын бүх ард түмний спортын 13 дугаар наадамын хөтөлбөрт багтсанд баяртай байна. энэ жил ч гэсэн манай улсын аварга шалгаруулах кикбоксын 9-р тэмцээн маань засгийн газрын дэмжлэгтэй зохиогдлоо Энэ бол кикбоксын холбооны бүхий л гишүүдийн хамтын бүтээл

Цаашид улам бүр кикбоксын спортоо аймаг бүрт тэгш хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ, аймаг, хотуудад мэргэжлийн багш дасгалжуулагчдын томилон хөдөө орон нутгийн тамирчдын ур чадварыг нэмэх тал дээр нилээн зүйл хийхээр төлөвлөсөн байгаа. Наад зах нь бид кикбоксын тэмцээнд хөдөө орон нутгаас ирэх тамирчдын Улаанбаатарт байх хугацааны байр, хоолыг дааж тэдэнд спортын шинэ ордон руу очих ирэх унаагаар үйлчилье гэж төлөвлөөд ажиллаж байна, сайн санааны үзүүрт тос гэдэг дээ бидний энэ санаачилгыг дэмжих байгууллага ивээн тэтгэгчид олдоно гэж бодож байна.

Мөн тун удахгүй 11 сард Дархан уул аймгийн кикбоксын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно. Тэднийг бид ринг хэрэглэл материал шүүгчээр дэмжин ажиллана.Дарханы кикбоксын холбоо маш сайн ажиллаж байгаа тэд бүр өөрсдийн цахим хуудастай www.naidvar.us.mn

Холбооны шигшээ багын тамирчдын хувьд 11 сарын 04 нд Гонкогд болох “ЛИБОЖЭН” мэргэжлийн кикбоксдын тэмцээнд ОУХМ 48 кгд Б.Халиун, 51кгд Б.Мягмарсүрэн, 65кгд Ө.Төрбаяр, 64 кгд Ч.Шижир-эрдэнэ нар оролцох бол 11 сарын 04 нд БНХАУын Бээжин хотноо зохиогдох “TFC-1” гран при халз тулаанд ОУХМ 54 кгд Ц.Батболд, 57кгд Э.Бат-эрдэнэ нар өрсөлдөх юм. Мөн 10 сарын 24-30 нд Македон улсын Скопжэ хотноо болох шүүгчдын семинарт кикбоксын спортын улсын шүүгч Б.Алхаабаатар оролцож шүүгчийн эрхээ нэмэх юм.хэрэв эрх нь нэмэгдвэл тэрээр 2013 онд ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох Дэлхийн тулааны спортын 2 –р наадамыг шүүн явуулах эрхтэй болно.

- За та нарт амжилт хүсье ярилцлага өгсөнд баярлалаа - Танай сайтын хамт олонд ч гэсэн баярлалаа ер нь кикбоксын спортын талаар мэдээлэл авахыг хүсвэл www.kiсkboxing.mn цахим хуудасаар зочилоорой манай энэ цахим хуудас 2003 оноос тасралтгүй ажиллаж байгаа.

Shuud.mn
Сонин хачин