
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 2011 оны шинэчилсэн найруулгын 24.2, 24.6.7 заалтаар төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран батлахаар хуульчилсан. Тиймээс хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Эрүүл мэнд, сангийн сайдын 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 129/100 тоот хамтарсан тушаалыг “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журам”-ыг нэгдүгээрт, “Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт”-ыг баталлаа. Энэхүү шинэчилсэн тушаалд, Төлбөрийг нь төр хариуцах эмийн зардлыг жил бүр эмийн нэгдсэн төсөвт тусгадаг байсныг эмнэлгийнхээ төсөвт тусад нь дэд зүйл анги болгон тусгаж уг эмээр тасралтгүй хангах асуудлыг хариуцуулахаар оруулсон байна. Мөн төлбөрийг нь төр хариуцах өвчин эмгэгийн жагсаалтаас дөрвөн бүлгийг /11 эм/ хасч, хоёр бүлэг дээр дөрвөн эмийг шинээр нэмж, өнчин тархины шалтгаант өсөлтийн дааврын дутмагшил, мөн Гемофилийн бүлгийг шинээр нэмж оруулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ