Хувийн ашиг сонирхлоо илчлэх цаг ирэв

img

 “Нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг ойлгоно”

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад нэгэн шинэ хуулийг даган мөрдөж эхлэв. Энэ бол “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль юм. Тиймээс Shuud.mn цахим сонины “Нэг сэдэв-Нэг долоо хоног” нийтийн ашиг сонирхолд чиглэж байна. Манай улс 2005 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийн тулгуур зарчимд нийцүүлэн ил тод байдлыг дэмжих, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг чармайна” гэж заасан байдаг. Амьдрал дээр төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол хуулиар хүлээсэн албан үүргээс нь давж гардаг явдал бишгүй тохиолддог. Тэгээд ашиг сонирхлын зөрчил хаа сайгүй гардаг шүү дээ. Нөгөөтэйгүүр нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр төрийн буюу нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардах, албаных нь нэр хүндийг гутаах байдал арилахгүй байна. Одоо засаглалыг сайжруулах үүднээс төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах цаг тулгарав. Энэ хууль шинэ нийгмийн шаардлага, үнэт зүйлсийг төрийн үйл ажиллагаанд бэхжүүлэх, төрийн албанд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэх, авлигыг арилгах, албан хаагчийн ажил хэргийг ил тод болгож, хувийн сонирхлын зөрчлөөс ангид байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх учиртай. Тэгэхээр нийтийн албаны амин сүнс болсон үнэт зүйл нь чухам юу юм бэ?  Энэ нь “нийтийн ашиг сонирхол”. Түүнийг уг хуульд нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг ойлгоно гэжээ. Харин үүний дайсан нь “хувийн ашиг сонирхол” гэдэг нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлдэгтэй адил нийтийн албан тушаалтан хуулийн дагуу хувийн ашиг сонирхлоо илчлэх цаг ирж байна.  Тэд тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, зохих байгууллагад өгөх үүрэгтэй юм. Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй төдийгүй иргэд саадгүй танилцах боломжоор хангагдана. Одоогоор бидний хараахан дасал болоогүй “нийтийн албан тушаалтан” гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, мөн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан багтах аж. Бас хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч, төрийн тодорхой чиг  үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан орох юм байна. “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг томъёолжээ.  Австрийн философич Ханс Хельсен ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэсэн нь сонирхолтой гаргалгаа юм. Урьд өмнө бидний нэг чихээр ороод нөгөө чихээр гардаг байсан “нийтийн ашиг сонирхол”, “хувийн ашиг сонирхол”, “ашиг сонирхлын зөрчил” болон “нийтийн албан тушаалтан” гэх мэт үг ийнхүү шинэ ойлголтоор баяжив. Тэгвэл нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхуйц аливаа харилцаанаас ангид байна гэсэн нь даргын дүү байгууллагынх нь хажуу бөөрөнд ломбард ажиллуулахгүй, эхнэрийнхээ найзад өрөө арай хямдхан түрээслүүлэхгүй гэсэн үг. Ер нь төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хоригложээ. Манай Засгийн газрын зарим агентлагийн байрны хананд нотариат, орчуулгын товчоо, цайны газар, канон зэрэг зарлалын самбар шиг элдэв хаяг хадаатай байдаг. Уг нь хууль санаачлагчид төсөлдөө анх “УИХ, Засгийн газар, шүүх нэг байранд байрлахыг хориглоно” гэсэн заалт байсан ч төрийн гурван институц маань саарал ордноос өөр толгой хоргодох газаргүй учраас авч хаясан бололтой. Байр савны асуудал ч бас яамай. Харамсалтай нь 1999-2000 онд парламентад суудалтай намууд хуйвалдан /АН, МСДН, МАХН/ Үндсэн хуульдаа хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний балгаар Үндсэн хуульд тусгалаа олоод байсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гажуудаж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт орж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт төвлөрч эхэлсэн. Их сэтгэгч Ш.Л.Монтескье “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэм, улс төрийн байдлыг тэртээ 260 жилийн өмнө толинд харсан юм шиг хэлсэн мэт санагдана. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно гэсэн нь аргагүй юм. Сүүлийн үед өөрсдийнхөө компанийг өмөөрсөн Өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдын бус олигархи, эрх мэдэлтнүүдийг хамгаалсан Сонгуулийн хууль, ард түмэндээ бус харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд амин сүнсгүй, тоочиж үл барах хуулиудыг эрх зүйн төсөөлөлгүй эрээвэр хураавар 76 гишүүнтэй парламент ханцуй дотроо баталдаг болсон нь нууц биш. Иймэрхүү хууль нэмэгдэх тутам хэн нэгэн юм уу хэсэг хүний ашиг сонирхол гүйцэлдэж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд аюул учирдгийг санах хэрэгтэй. Дээрх хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна. УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэсэн байна. Уг хуулийг УИХ-аас энэ оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хориг тавьснаар цаг хугацааны хувьд наашилж, тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болов. Энэхүү товыг сонгуулийн өмнө тогтоосон нь ч учиртай.   Х.Ариунбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

omogshlol:
huBiin ashig sonirhoL , huBiin umch huniig uLam shunaLtai boLgodog " gej Marks helsen baidag...shunaL hezee ch hanadaggui gedeg shig uLam L shunaad baihaas bish zogsono gej baidaggui L yum baina... MongoL uLs ABILGALin indekseer 120-r ,hunii hugjLiin indekseer 160-r bair haBitsa baina gedeg boL MUHULtei oirhon baina gej oiLgohoor . ABILGAL ,hundee handsan bodLogo ,huuLi ,boLoBsroL zeregtee iLuu anhaarch saijruuLj baij MongoL uLs hugjinu...
2012-05-01
Бодол:
Элбэгээгийн эсрэг тал ийм л бүдүүлэг амьтад байдаг юм. 5 үгнээсээ танигдаж байна. Монгол улс чам шигээр дүүрээд ёстой новширч байна шүү дээ
2012-05-01
Иргэн:
төрийн нэрээр хулгай луйвар хийдэг чиний төгсөгл удахгүй ирнэ. Бухимдаад нэмэргүй. Бурхан чамайг цээрлүүлнэ
2012-05-01
Зочин:
Ерөнхийлөгчид талахая. Монголд өөрчлөлт хийгдэж байна. Нэг хөдөлбөл цааш явчихна шүү. Бул хар чулуу олон ч гэсэн ...
2012-05-01
зочин:
нийтийн бие засах газар гэдэг болохоос юуны чинь нийтийн алба гэж, нийтэд үйлчилдэг янхануудыг бас нийтийн албан хаагчид гэх юм байна л даа. Төрийн хар хүн, төрийн түшээд, төрийн алба хаагчид гэж ганц Монгол ч биш дэлхий нийтээрээ нэрлэцгээж байхад элбэгдорж нусын 3жил бодож бодож олсон ганц ажил энэ юм байна. ээ чааваас оготор бие шигээ богинохон бодолтой ийм нэг тарваган хүн Монгол улсыг юу болгох гэж оролдоод байна даа.
2012-05-01
Иргэн:
төрийн нэрээр хулгай луйвар хийдэг чиний төгсөгл удахгүй ирнэ. Бухимдаад нэмэргүй. Бурхан чамайг цээрлүүлнэ
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-05-01
зочин:
монголд өөрчлөлт явагдаж байгаад талархаж байна.
2012-05-01
YAG TIIN SANAL NIILJ BNA SAIHAN HARAGDAHIIN TULUU EH ORNOO HUDALDAHAAS CH BUZAHGUI BGA HOOSON TOLGOITNUUD UHAMSARGUI HUMUUS L AYULTAI
2012-05-01
pisda yag ter ued ni l atg d barij uguh heregtei zulbasagnuudiig
2012-05-01
bitgii shaa zulbasaga mine chi ed nariin buunii nohoi yu
2012-05-01
Pisda bugdiig ni barij hori gynadand hii hurungiig ni huraa llruudig
2012-05-01
LAND 80 ZARNA:
1994 ONII 2003 OND MONGOLD ORJ IRSEN NEG GARAAR EDELSEN DIZELI, MEHANIK LAND 80 ZARNA /99172915/
2012-05-01
ench neg ih sain ym bish ih helmegduuleltiin ehlel bklkn doo udirdauchin elbegdorj guitsetgegch ni ATG shuu dee ta nar uznee uls turjil gui sain bodooroo chamaigch dairch magad gui shuu
2012-05-01
bitgii shaa zulbasaga mine chi ed nariin buunii nohoi yu
tiimee bugsiin doloo
2012-05-01
Temuujind bayrallaa
2012-05-01
tiimee bugsiin doloo
erhmee:
БАЯРЛАЛАА. САЙХАН ХЭРЭГ БАЙНА. ЭНЭ НИЙТИЙН АЛБАНЫХАН АРАЙ ХЭТЭРЧ БАЙНАА. ЮМ Л БОЛВОЛ ГАР ХАРДАГ. ТУХАЙН ҮЕД ТЭР НҮДИЙГ НЬ ХАРААРАЙ. ЧӨТГӨРТ ИЛБЭДҮҮЛСЭН МЭТ БОЛЧИХДОГ ЮМ БИЛЭЭ. ЭХ ОРОН, НЭР ТӨРӨӨ ХЭДХЭН БОР ТӨГРӨГНӨӨС СОЛИДОГ ӨӨДГҮЙ УЛСДАА. ТЭР МӨНГӨӨРӨӨ БУСДАД САЙХАН ХАРАГДАХ ГЭЖ ААШИЛДАГ. ЗҮГЭЭР Л ҮЗҮҮЛБЭРИЙН ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ГЭХҮҮДЭЭ.
2012-05-01
YAG TIIN SANAL NIILJ BNA SAIHAN HARAGDAHIIN TULUU EH ORNOO HUDALDAHAAS CH BUZAHGUI BGA HOOSON TOLGOITNUUD UHAMSARGUI HUMUUS L AYULTAI
pisda yag ter ued ni l atg d barij uguh heregtei zulbasagnuudiig
selenge:
tiim aytaihan huuli garsand bayrlaj bna gehdee alban tushaaltnuud zahiragdah ni yu l bol ulaim tsaim yumnuud ulaan nuden deer bolood l baidag sh dee dooguur alban tushaaltnuud ni ajiltaigaa baihiin tuld nud aniad ungurdug zuil mash ih bdag.harj l baiy daa.
2012-05-01
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр