Арабын орнууд Сирийн асуудлыг шийдэхээр хичээж байна

img

Сири улсыг Арабын лиг яриа хэлэлцээрт идэвхтэй уриалж эхэллээ. Сири улсын ерөнхийлөгч Башар Аль Ассад болон түүний тогтоосон дэглэмийг эсэргүүцсэн сирийн ард түмний эсрэг зэвсгийн хүч хэрэглэсээр байгаа билээ. Энэ жилийн гурван сараас хойш Башар аль Ассад энгийн иргэдийн эсрэг цэрэг армийн хүч хэрэглэн өөрийн дэглэийг хамгаалсаар байгаа юм. Үүнд олон улсын хамтын нийгэмлэг, Европын холбоо НҮБ-ын түвшинд асуудлыг шийдхээр хичээж байгаа ч одоог хүртэл Сирид цус асгаруулсаар байгаа юм. Европын холбоо эдийн засгийн хориг тавьж, ОХУ, БНХАУ, Иран зэрэг улсууд үүнийг эсэргүүцэж Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардсаар буй. Харин Сиритэй хөрш зэргэлдээ оршдог Ойрхи Дорнодын улсууд энэ асуудалд цэг тавихаар дорвитой оролдож эхэллээ хэмээн BBC мэдээлжээ. Египет болон Арабын улсуудын гадаад хэргийн сайд нар олон өдрийн турш Сирийн талтай хуралдах бөгөөд үүний үр дүнд асуудал нааштай шидэгдэх магадлалтай гэнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ