Apple-ийг үндэслэгч Стив Возняк iPhone 4S-ийн дараалалд зогсчээ

img

Apple-ийг Стив Жобсын хамт 1976 онд үндэслэсэн Стив Возняк өнгөрсөн баасан гаригт Калифорнийн Лос-Гатос дахь Apple Store-ийн үүдэнд шинэ загвар iPhone 4S-ийг авахаар эртлэн дараалалд зогсчээ. Тэрээр хамгийн эрт очсон тул дарааллын хамгийн эхэнд зогссон гэнэ. “Мэдээж, би Apple-ийн удирдлага руу утасдаад дараалалд зогсолгүй авч болох байсан. Гэхдээ тэгсэнгүй. Би бусдын адил авахыг хүсч байна” гэж Возняк твиттэртээ бичээд, зургаа хавсаргажээ. “Уг нь миний өмнө нэг залуу зогсож байсан юм. Гэхдээ тэр согтуу байсан болохоор удалгүй өөр гудамж руу алхаад явчихсан. Ингээд би дарааллын эхэнд орсон” гэж Возняк үргэлжлүүлэн тайлбарласан байна. Тэрээр Стив Жобсыг ихэд үгүйлж буйгаа мөн твиттертэ дурсжээ. Стив Возняк Apple-ээс гараад удаж байгаа. Одоо Ripcord Networks Inc компанид зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ буяны үйлс байнга зохион байгуулдаг ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zagdragchaa.gantuya,mn:
Ih murun dulguun ergemtei hvn daruuhan.
2013-03-17
Marketta Suffern:
Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up really compelled me to check out and do it! Your writing style has been amazed me. Thanks, very great post.
2011-12-12
их хүн даруухан гэдэг л энэ байх даа
2011-10-17
zagdragchaa.gantuya,mn:
Ih murun dulguun ergemtei hvn daruuhan.
sonin l yum
2011-10-17