Венесуэлийн хоригдлууд бослого гаргаж, 60 хүнийг барьцаанд авчээ

img

Венесуэлийн “Минима” шоронгийн хоригдлууд бослого гаргаж, шоронгийн ажилтан нийт 60 хүнийг барьцаанд авчээ. Өнгөрсөн баасан гаригт хоригдлууд бослого гаргасан ч энэ талаар мэдээллийг өчигдөр л мэдээлсэн байна. Тус өөр шоронгоос ирсэн хориглууд “Минима”-гаас буцаан хуучин шоронд нь аваачих шаардлага тавьж байгаа гэнэ. Венесуэлийн удирдлага хоригдлуудтай тохиролцоонд хүрэхээр ажиллаж эхэлсэн байна. Венесуэлд нийтдээ 34 шорон байдаг бөгөөд нийтдээ 14 мянган хоригдлын багтаамжтай ч одоогоор 50 мянган хоригдол байлгаж буй нь асуудлыг ийнхүү хурцатгахад хүргэсэн гэж үзэж байгаа аж.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ