Арсен Венгер: Ван Перси тоглолтын хувь заяаг шийдлээ

img

Английн “Арсенал” Премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтод талбай дээрээ “Сандерлэнд”-ийг 2:1-ээр хүндхэн тоглолтод буулган авлаа. Энэ тоглолтын баатраар “Их буучид”-ын ахлагч Робин Ван Перси тодорсон юм. Тэрээр дубль хийж, багаа ялалтад хүргэсэн. “Ван Перси тоглолтын хувь заяаг шийдлээ. Хэрвээ эхний гоолоо тэр багийн хөл нийлсэн тоглолтын ачаар оруулсан бол хоёр дахь гоолоо хувийн ур чадварынхаа ачаар хийлээ. Би тоглолтын дүнд сэтгэл тун хангалуун байна” гэж Арсен Венгер хэлжээ. Энэхүү хожлын дараагаар “Арсенал” гурван хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор жагсаалтын 10-т бичигдэх болов.

Р.Гэгээ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ