Утаа ихтэй үед жолооч нар замаа харахгүй байна

img

Улаанбаатар утаан дундаас харагдахаа болих гэж байна. Хэт их утаа , угаартай байгаагаас болоод жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход хүртэл хүндрэлтэй болжээ. Бараг өдрийн ундны цаг буюу 11 цаг болж байхад жолооч нар замын хөдөлгөөнд гэрлээ асаагаад оролцож байна.  

Хэрэв гэрлээ асаахгүй бол зам харагдахгүй байна гэж ярих жолооч олон таарсан. Манан татсан мэт их утаатай үед машин барихаар осол аваар гаргах эрсдэлтэйг жолооч нар  хэлж байна.

Их бүтээн байгуулалт нэрийн дор УИХ-ын шийдвэрээр 2016 он хүртэл авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөжээ.  Зургаан жилийн хугацаанд бүх иргэд оролцож байж утаа, ус, хөрс, байгалийн бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр болсон . Энэ асуудлыг шийдэхийн тулд 18 их наяд төгрөгийн хөрөнгө гаргахаар болсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадвал  2016 он гэхэд Улаанбаатар хот эрүүл хотын тоонд орох боломж байгааг хотын удирдлагууд ярьдаг. Гэвч жолооч нар хот утаагүй болно гэдэгт итгэхгүй байлаа.

Өнгөрсөн жил утааг багасгахаар улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэвч утаа багасаагүй,  бахь байдгаараа нийслэлчүүд угаараар амьсгалж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг 500 орчим сая төгрөг төсөвлөжээ.   Энэ мөнгө юунд зарцуулагдсаныг энд хэлэхэд эрт байгаа юм. Утаатай тэмцэхээр гаргасан мөнгө яг юунд зарцуулагдсаныг бид эргэн мэдээлэх болно.

Ж.Батхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ