Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 31.4 хувиар өсчээ

img

Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн энэ оны эхний гурван улиралд 7810.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1866.6 тэрбум төгрөг  буюу 31.4 хувиар өслөө.  2005 оны зэрэгцүүлэх үнээр оны эхний гурван улиралд 3513.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 503.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэгэхээр Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах нь зохистой биз ээ.  ДНБ нь  тухайн нэг жилийн туршид үйлдвэрлэсэн буюу бүтээсэн нийт бүтээгдэхүүний үнийн дүн бөгөөд зэс, нүүрс,  хүнс, хувцас, бөс бараа  тээврийн үйлчигээний төлбөр гэхчлэн биет болон биет бус бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ багтдаг. Тэрчлэн   үнийн өсөлтийг бүтээгдэхүүний өсөлтөөс ялгахын тулд нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн хэмээх нэгжийг ашигладаг бөгөөд энэ нь  тухайн орны баялгийн өсөлтийг нийт хүн амд хуваасан дүн. Тодруулбал, энэ дүн өсөж байвал тэрхүү баялгийг илүү олон хүн бүтээж, хэрэглэж байна гэсэн үг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ