Мөнгө үнэгүйдсээр

img

Наймдугаар сард таны хэтэвчин дэх,  дансан дахь мөнгө өөрийн худалдан авах чадвараа хадгалж чадалгүй, инфляци өссөн. Тэгвэл есдүгээр сард ч инфляцийн өсөлт хадгалагдлаа. Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар инфляци есдүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь,  өнгөрөгч  оны  арванхоёр дугаар сарынхаас 5.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн байгаа. Ийн өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Тэгэхээр төвбанк инфляцийн өсөлтийг хумихаар өнгөрөгч саруудад мөнгөний хатуу бодлогыг барьж, бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч, шууд утгаараа нөлөөллийг үзүүлэхгүй байгаа дүр зурагтай. Тэрчлэн ОУВС-аас Монголбанкийг илүү хатуу бодлогыг баримтлах хэрэгтэй гэж зөвлөсөн. Төсвийн зарлагаа нэмэгдүүлэх гэж байгаа энэ нөхцөлд мөнгөний бодлогоо хатууруулахгүй бол оны эцэс гэхэд инфляци 15-20 хувьд хүрнэ гэсэн сэрэмжлүүлэг нэлээд ойртож ирж болзошгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol sunuh sereh 2 iin ali negiig ugaasaa songoh ni todorhoi esvel tusgaar togtonoloo zuzlmaar yum
2011-10-17
СДА ЮМАА МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ЯМАРЧ ХЭВРЭГ НАЙДВАРГҮЙ АРЧААГҮЙ ЮМ БЭ.
2011-10-17