Дерек Чисор: Кличко тулаанаас зугтлаа

img

Британийн хүнд жингийн боксчин Дерек Чисор Украины Владимир Кличко нарын тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Бэлтгэлийн үеэр Кличкогийн нурууны бэртэл сэдэрсэн тул Дерек Чисор өрсөлдөгчөө эдгэрэхийг хүлээхээс аргагүйд хүрчээ. “Тэр бэртээгүй, зүгээр л зугтсан байх. Би багийнхныхаа ажлыг алж, цагийг нь үрсэндээ санаа зовж байна. Тэд миний ялалтын төлөө сар хагас надад тусалсан. Гэтэл тулаан хойшиллоо. Гэхдээ би түүнийг хүлээнэ. Би мөнгөний төлөө биш нэр төрийнхөө төлөө түүнтэй тулалдах гэж байгаа юм” гэж Дерек мэдэгджээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ