Эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна

img

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчиллын Хүрээлэнд бодлогын шинжилгээний чиглэлээр намын түүх, үзэл баримтлал, намуудын хөгжлийн хандлага, бодлогын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний хоёр ажилтан, социологийн судалгааны чиглэлээр нийгмийн сэтгэл зүй, нийгмийн үнэт зүйлс, сонгуулийн технологи, нийгмийн зорилтот бүлгүүдийн асуудал хариуцсан дөрвөн судлаач, сургалтын чиглэлээр намын сонгуульт ажилтан, гишүүдийн сургалт, иргэд, олон нийтийн сургалт, сонгуулийн технологи, намын бодлого, үзэл баримтлалын сургалт хариуцсан дөрвөн сургагч багш тус тус сонгон шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага: -    Нийгэм, улс төр судлалын чиглэлээр магистр, түүнээс дээш цол зэрэгтэй байх, -    Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих дадлага туршлагатай байх, -    Гадаад хэлний мэдлэгтэй байх -    Хэрэглээний болон социологийн судалгааны программуудыг эзэмшсэн байх, Бүртгэл 2011 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг дуустал явагдана. Бүрдүүлэх материал: Өргөдөл, анкет(www.csc.gov.mn), дипломын хуулбар (эхийг нотариатаар баталгаажуулсан), бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар. Сонгон шалгаруулалт: 2011 оны 11 дүгээр сарын эхний 7 хоногт явагдана. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн хүүхэд, залуучуудын газар, Монгол Ардын Намын Төв байр, 209 тоот, Утас: факс +976 70124888, 50067818, 50027802.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ