Хөрөнгө оруулалтын ажлуудын тайлан сонсов

img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Улаанбаатар сангийн гүйцэтгэх захирал Р. Хадбаатар нийтийн бие засах газруудын талаар мэдээлэл хийв. Энэ жил нийслэлийн 9 дүүрэгт 10 бие засах газар барихаас 8 –ыг ашиглалтанд оруулсан байна.  Нийслэлийн баярын өмнө Багануур болон  Багахангай дүүрэгт баригдаж буй сити тойлетыг хүлээлгэн өгснөөр энэ жил төлөвлөсөн ажил дуусах аж.  Сити тойлет барих явцад газрын маргаан хэл ам таталж ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж дуусахад саад болсныг онцолж байв. Баригдаж дууссан хойноо иргэдээс талархлын үг илгээж байгаа сити тойлетын анхных нь Сүхбаатар дүүрэг Улаанбаатар зочид буудлын цэцэрлэгт хүрээлэнд баригдсан бол удаах нь  ХУД-ийн 1 хороо 120 мянгатын автобусны буудал,  Баянгол дүүрэг баруун 4 замын автобусны буудал,  Баянзүрх дүүрэг зүүн 4 замын автобусны буудал,  Сүхбаатар дүүрэг 100 айлын барилгын материалын худалдааны төв,  Сонгинохайрхан дүүрэг 13 хороо эрүүл мэндийн нэгдлийн хойно, Чингэлтэй дүүрэг Бөмбөгөр худалдааны төвийн дэргэд тус тус  иргэдэд үйлчилж байна гэж Улаанбаатар сангийн гүйцэтгэх захирал Р.Хадбаатар хэлэв.  Ирэх жил нийслэлд сити тойлетыг нэмж барих шаардлага бий.  Улаанбаатарт 100 нийтийн бие засах газар байгуулж байж хөрсний бохирдлоос салж, эрүүл ахуйн цэвэр орчин бий болно гэдгийг онцлов.  Ирэх жилүүдэд сити тойлет барих хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгах юмуу хувийн хөрөнгө  оруулалтаар шийдэж болох санал тавьлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ