
Хотын Дарга Г. Мөнхбаяр удирдах албан тушаалтнуудад дараахь үүрэг чиглэлийг өглөө. Юуны өмнө их цэвэрлэгээнд анхаарал хандуулж, тохижилтын ажлуудыг дуусгахыг үүрэгдсэн. Мөн хотын гудамжинд буй мөнгөний хойноос хөөцөлдсөн өнгө үзэмж муу рекламны самбаруудыг буулгах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.
Түүнчлэн Автозамын ажлын дутууг нийслэлийн өдрийн өмнө дуусгах зэрэг ажлууд ирэх 14 хоногт хийгдэх ёстойг сануулсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд хандаж хийж буй ажлаа иргэдэд ойлгуулах сурталчлан таниулахыг зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ