Замын хөдөлгөөний урсгал өглөөний 7.30 цаг хамгийн их байна

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л. Батцоожийн өгсөн мэдээллээр өглөөний 7.30-8.00 цагийн хооронд хөдөлгөөний урсгал нэмэгджээ. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны байгуулагын ажилтан, албан хаагчид өглөө 8.00 цагаас ажилдаа ирдэг болсонтой холбоотой юм. 8.00-8.30 хооронд замын хөдөлгөөн сийрэгжиж 8.30-аас эргээд хөдөлгөөн нэмэгддэг байна. Харин зам түгжирч, бөглөрч буйг жолооч нартай холбоотой аж. Тухайлбал энхтайвны гүүрэн дээр шатахуун нь дуусаад таг зогссон машинаас болж Энхтайвны өргөн чөлөөний төв зам тэр чигээрээ түгжирсэн бол УИД-ын өмнө шүргэлцэж улмаар зам чөлөөлгүй зогссон 2 машинаас болж төв зам тэр чигээр гацаа бөглөрөл үүсгэдэг байна. ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран  замын хөдөлгөөнд саад учруулж буй дээрх хүчин зүйлсийг арилгахаар ажиллаж буй юм байна. Жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцож, явган зорчигч нар замын хөдөлгөөнд зөв оролцвол түгжрэл үүсэхгүй байх боломж бололцоотой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ