Нэгдүгээр дивизионоос хөөгдсөн дасгалжуулагч “Ньюкасл”-ын жолоог атгав
Английн “Ньюкасл Юнайтед” багийн шинэ дасгалжуулагчаар 49 настай Алан Пардью ажиллахаар болсон тухай тус багийн албан ёсны цахим хуудаст дурьджээ. Пардью дөрвөн сарын өмнө Английн нэгдүгээр дивизионий баг “Саутгемптон”-оос ерөнхийлөгчтэй нь муудалцсан хэргээр хөөгдсөн юм. Тэрээр өмнө нь “Чарльтон” дасгалжуулж премьер лигээс унагаж байсан билээ. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ