
“Хүний хөгжил” сангийн 21.000 төгрөгийг олгохдоо үйлчилгээний хураамжид авч буй 350 төгрөгийг хэрхэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар энэ сарын 15-наас дээрх мөнгийг олгохыг түр зогсоох тухай албан бичгийг “Хадгаламж” банкинд ирүүлсэн учраас өнгөрсөн баасан гарагаас эхлэн иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийг олгохоо түр түдгэлзүүлээд байсан билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн уг мөнгийг хэвийн олгож эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ