Монголын үндэсний статистикийн газрааас гаргасан судалгаагаар энэ оны эхний дөрвөн сарын эцсээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 54 мянгад хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.3 мянган хүнээр буюу 29.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин нийгмийн даатгалд эхний дөрвөн сард сард 528.5 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 334.8 мянга буюу 63.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 193.7 мянга буюу 36.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа аж.
Д.Цэцэг