
Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд УИХ-ын ирэх зургадугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 07.00-20.00 цагт авах тов гаргасан байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газруудад энэ сарын 11-30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09.00-18.00 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Гадаадад байгаа иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт өөрийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа түүний хуулбарын хамт авчран санал өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх ёстой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ