Герман жуулчин эр махчин омгийнхны идэш болж, найз бүсгүй нь хүчиндүүлжээ
Германы 40 настай жуулчин Стефан Рамин хөлөг онгоцоороо дэлхийг тойрон аялахаар найз бүсгүй Хайке Доршийнхоо хамт замд гарчээ. Гэвч тэрээр Францын Полинезийн Нуку-Хива хэмээх арал дээр сураггүй алга болоод хэдэн долоо хоносон юм. Саяхан тус арлын эрэг орчмоос хүний шарсан мах, хувцас олдсоныг Раминых гэж таамаглах болжээ. Гэхдээ Парист цогцсыг нарийвчлан шинжилсний дүнд хэнийх гэдгийг нь тогтоох юм байна.
Стефан Рамины найз бүсгүй Хайке Дорш есдүгээр сарын 16-нд Нуку-Хива арлаас ганцаархнаа эргэн иржээ. Тэрээр болсон явдлын талаар “Рамин нэг эрийг газарчингаар авсан юм. Түүнийг Хенри Хаити гэдэг. Тэр Раминыг дагуулж яваад гэнэт ганцаараа эргээд ирсэн. Тэгээд “Рамин шархтчихлаа” гэж надад хэлсэн. Би Рамин руу явах гэтэл намайг хүлээд, хүчиндсэн” хэмээн мэдүүлжээ. Хайке хэдэн цагийн дараа гэмт этгээдээс зугтааж чадсан бөгөөд Хенри Хаити хэмээх тэр газарчин одоо хүртэл олдоогүй байгаа юм.
Нуку-Хива нь 20 мянган оршин суугчтай арал юм. Энд эртний түүхэнд өгүүлснээр бол махчин омгийнхон амьдардаг байсан гэдэг. Харин шинэ зуун гарсаар махчин омгийнхон үгүй болсон гэж үздэг байна.
“Моби Дик” хэмээх алдартай романы зохиолч Хенри Мелвилл энэхүү арал дээр түр саатахдаа махчин омгийнхонтой тааралдаж, идэш нь болчих шахснаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн олон түүхч Полинез болон Малинезийн арлууд дээр махчин омгийнхон байсныг дурьдаад, одоо ч мэр сэр байж болохыг үгүйсгээгүй байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ