
Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн гран-при ангилалд багтах олон улсын тэмцээнд дэлхийн 61 орны 370 гаруй тамирчин оролцож байгаа ажээ. Тэмцээний эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд аваргууд тодорсон байна.
Энэ өдөр Монголын баг тамирчдаас 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-ын жинд Д.Сумъяа нар зодогложээ.
Үүнээс Г.Болдбаатар мөнгө, С.Мияарагчаа, М.Бундмаа нар хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар зургадугаар байрт бичигдсэн байна. Харин өнөөдөр -78 кг П.Лхамдэгд, -90 кг Э.Энхбат, -100 кг Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, +100 кг Н.Батсуурь нар зодоглох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ