“Төмрийн завод” ХК-ийн үнэт цаасны ханш буурчээ
Монголын хөрөнгийн бирж дээр 17-ны өдөр 31 ХК-ийн 18.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.5 сая ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс анхдагч зах зээлийн арилжаагаар “Шарын гол” ХК-ийн нэмж гаргасан 1,646,257 ширхэг хувьцааг 18.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 871.4 мянган ширхэг хувьцааг 163.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 2.9 мянган ширхэг хувьцааг 4.3 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 291 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 31 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 6 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.98 хувь өсч, “Төмрийн завод” ХК-ийн үнэт цаасны ханш 13.04 хувь буурсан байна.
ТОП-20 индекс 19737.69 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 458.62 нэгжээр буюу 2.27 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 59.7 тэрбум төгрөг болсон байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ