Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ
Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм.



















