В.ПУТИН УКРАИНЫ САНАЛЫГ СУДАЛЖ ҮЗЭХЭД БЭЛЭН ГЭВ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тухай Украины саналыг “судалж үзэхэд бэлэн” гэдгээ мэдэгдлээ. Энэ нь талууд шууд хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй гэсэн үг бөгөөд тус мэдэгдэл нь гурван жилийн турш тасралтгүй үргэлжилж буй дайн “түр зогсох" боломж ирж болох тухай олон улсын шинжээчид мэдэгдлээ.


















