Монголын Үндэсний музей: Маршалын мөнгөн аяга
Монголчууд эртнээс их төлөв мод, модны ур үндэс зэргээр аяга тагш хийж хэрэглэж ирсэн төдийгүй мал, адгуусны эвэр, ясаар ч урлаж байсан нь цөөнгүй аж. Хүннүгээс эхтэй эртний улсуудын хаад ихэсийн булш бунхнаас өрнө, дорнын улс гүрнүүдээс гаралтай гоёмсог шаазан болон шилэн аяга цөөнгүй олддог. Хөх Түрэгийн үеэс эхлээд Монголчууд хүчирхэгжин мандсан 13-р зууны үеийн хүн чулуун хөшөөдөд аяга дүрсэлсэн байх нь элбэг.



















