Гал унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдав
Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, гурван давхар байшин бүхэлдээ шатсан. Байшин дотор газ байсан учраас галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа талаар албаныхан ярьсан билээ. Харин галын голомтыг тогтоохоор дөрвөн алба хаагч орсноос гурав нь гарч ирж, нэг нь гарч ирээгүй байна, хайж байна гэсэн мэдээллийг НОБГ-аас өгсөн. Тэгвэл тухайн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.













