“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 сарын 03-ны өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан.


















