Д.Баярболд: Электрон тамхийг олон нийтийн газар татуулахгүй
Одоо мөрдөгдөж байгаа тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи зохицуулагдахгүй байгаа. Иймд хууль батлагдсанаар 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдаалах, дээр нь татварыг адил хэмжээнд авах, мөн олон нийтийн газар буюу одоогийн хуульд тусгасантай адил зургаан төрлийн газар татахгүй байхаар зохицуулагдана.











