Снуп Догг Парисын олимпын үеэр тусгай сурвалжлагчаар ажиллана
Энд дуулгахад, XXXIII Зуны олимп 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох юм. Зуны олимпыг зохион байгуулах хотуудын албан ёсны хүсэлтийг 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүлээн авч, 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр Олон улсын олимпын хороо мэдэгдэл хийж, XXXIII Зуны олимпын нийслэлээр Парис хотыг зарласан. Парис хот өмнө нь 1900 болон 1924 онуудад Зуны олимпыг зохион байгуулж байв.