Монголын бичил уурхайн салбарын өчигдөр ба өнөөдөр
“Хууль бус” хэмээн нэрийдэж нутгийн иргэд, уул уурхайн компаниуд, төр засагтаа ад шоо үзэгдэн хөөгдөж, туугдан байж аж амьдралаа залгуулдаг байсан хувиараа ашигт малтмал олборлогчид эдүгээ бичил уурхайн нөхөрлөл хоршоодын зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа албажуулан баталгаажуулж ажлын байртай болоод байна. Энэхүү сайн цагийн эхлэл нь Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүн.


















