Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгалаа
Тэгвэл өнөөдрийн хурлын шийдвэрээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хөгжлийн банкны хэргийн баримтууд нотлогдоогүй учир анхан шатны шүүхээс цагаатгасан тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Тэгвэл өнөөдрийн хурлын шийдвэрээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хөгжлийн банкны хэргийн баримтууд нотлогдоогүй учир анхан шатны шүүхээс цагаатгасан тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Шүүх хурлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон байсан. Тэгвэл хэргийг дахин шалгаж үзэж, шүүхээр хэлэлцэх шаардлагатай гэж Давж заалдах шатны шүүхийн шүүгчид үзсэн байна.
Голомт банк дижиталчлалын эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижиталаар авах шийдлийг идэвхтэй нэвтрүүлсээр байгаа билээ. Энэ хүрээнд дижитал цалингийн зээл, дижитал тэтгэврийн зээл, дижитал ПОС-ын орлого барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн бол энэ удаа Дижитал хэрэглээний зээлийг шинээр гаргалаа.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.
Бизнес эрхлэгчдийн амжилтыг ахиулж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, олон улсын бизнесийн чиг хандлага, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн ойлголт, боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх арга замуудыг олж нээх, улмаар хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон санхүүжилт авч бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор тус хөтөлбөрийг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Зээлийн хүүг бууруулахгүй байх сонирхол одоогийн 76 гишүүний дотор бий. Тэд банк банк бус санхүүгийн байгууллагатай, тэрнийх нь эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм. Монгол банкны зээлийн санг өөрчлөх хүсэл алга. Улстөрийн намуудад шаардлага хүргүүлж байна. Бид нар энэ мөнгө хүүлэгчдийн машин болчихжээ. Өнөөдөр өрнөөс болж ямар дарамт учирч байгааг гишүүд мэдэхгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Одоо бүр санаа амар болчихож. Миний утсанд хэн нэгэн дурын хүн элдвээр дайрч, гүтгэсэн, доромжилсон мессеж бичиж скрийншот хийгээд, "БА" аваргын утсанд ийм мессеж иржээ гэж байгаа юм. Монгол хүний үзэл сурталд байж болохооргүй үйлдэл. Намайг турж үхсэн хүний удам Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэсэн. "Баянбулагтаа тайван нойрс" гэдэг чинь юу гэж байгаа юм, шууд үхүүлж байгаа юм уу. Сошиал, нийгмийн харилцаа чинь хүний хүмүүнлэг байдлаас бүүр хэтэрсэн байдалтай байна" гэлээ.
Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 ААН, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.
ҮАГ өнөөдөр, маргааш 21.00 цаг хүртэл, 24-ний ням гарагт 23.59 хүртэл ажиллана. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь “С” бөөний төвд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан” зөрчилд таван сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 03.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 2 хүн “Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан.
МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргав. Тиймээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын бүлэгт ажлын 4 хоногийн завсарлага өглөө.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.
Та бод доо. Эрхэм гишүүн гэж хэн бэ. Эрх мэдэл гэдэг юу вэ. Энэ асуулт өмнө нь нэг л хариулттай байв. Эрхэм гишүүнийг эрх мэдэл дагадаг. Эрх мэдэл эрхэм гишүүнд л байдаг. Ийм байв. Тэгвэл энэ парламент том албан тушаалтнуудын хамаг эрх мэдлийг хассан Тийм хууль тогтоомжуудыг баталсан. Түүнийг дагаад эрхэм гишүүн эрх мэдэлгүй болчихсон. Шууд утгаараа, энэ гишүүд өөрсдөдөө халгаатай олон хуулийг гаргачихсан байгаа юм. Тэд Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах эрхзүйн санаачилгыг бараг 100 хувь дэмжиж баталсан.
Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлтэт өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гарган, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байна. Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болчихсон тул цаг алдалгүйгээр энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ус зайлуулах худгийг мөн хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийчихвэл авто болон явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно.
Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр мэдээлэл өгчээ. Тэрбээр "Бид бүхэн энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байгаад энэ удаад МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч Тайланд улсад болох Олимпын эрхийн тэмцээний сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргаад байна" гэжээ.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулах ажээ.
Дэлхийн бүх гол мөрний 3/5-ийг хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр 263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна. Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34%, Пакистаны 76% хувь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна. Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.