Хүний амийг шавар ханаар үнэлдэг Засгийн газар
Монгол хүний амийг шавар ханаар үнэлдэг жишгийг Монгол Улсын Засгийн газар тогтоолоо. Төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн бүхний ар гэрийг дөрвөн ханаар хуураад, мартдаг боллоо.












