ДАШТ: Э.Сумъяа Грекийн бөхөд ялагдлаа
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд эхний барилдаандаа Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа дөнгөж сая 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзлээ. Тус барилдаанд Манай бөх өрсөлдөгчдөө 2:5-аар ялагдал хүлээв.

















