Аврагчид 14 хоног ажиллаж осолдсон иргэний цогцсыг гаргалаа
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар, “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон хэрэг /2019.05.29/ гарсан.


















