Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгуулна гэв
Нийслэлийн иргэдийн өмч байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд буцаан авахаар тус компанийн удирдлагатай уулзаж, шаардлагаа тавин, зориулалтынх нь дагуу ашигладаг болохоор ажиллаж байна. Үндэсний их баяр наадмаа хийдэг төв хүрээлэн орчимд өндөр барилга, авто зогсоол байх ёсгүй. Олон нийтэд үйлчилдэг, ногоон байгууламж бүхий спорт, биеийн тамирын зориулалтаараа ажиллах ёстой. Хэсэгчилж зарсан газруудыг бүгдийг нь шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ.
















