Сурвалжилга: Гурилын үнэ нэмэгдэж, шагийн үнээр зарагдаж байна
Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ дахин нэмэгджээ. Цаг агаартай холбоотойгоор ургацын үнэ тэр бүрчлэн арвин аваагүй талаар ХХААХҮЯ мэдээлж байгаа. Үүнийг дагаад энэ жил гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал буудайн гурилын үйлдвэрлэлд үндсэн түүхий эд болох улаан буудайн тариалалт энэ жил бага байсан учраас дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрчээ. Ингэснээр гурилын үнэ кг тутамдаа 200-300 төгрөгөөр огцом нэмэгджээ. Тэгэхээр ирэх өдрүүдэд ААН-үүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал дахин нэмэгдэнэ гэсэн үг.