Монголын нүүрс “моодонд” орсон ч ЭТТ боломжийг ашиглахыг хүсэхгүй байна
“Эрдэнэ Тавантолгой” компани 50 сая тонн нүүрс борлуулж баяраа ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Одоо харин хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч баярламаар байдаг. Гэтэл ногдол ашгийг чухам хэзээ, хэрхэн, хэдэн төгрөг тооцож өгөх нь тодорхойгүй, таг чиг байсаар эцэст нь бүр дашиг шог болов.



















