60 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нэр бүхий 8 айлын зуслангийн амбаарт хулгай орж 60 сая төгрөгний үнэ бүхий эд зүйлс алдагдсан гэмт хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.


















