УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн Ерөнхийлөгч тараах саналыг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр (2018.10.29) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.


















