"Иргэн таныг сонсъё” уулзалт, ярилцлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооныхонтой хамтран энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан уг уулзалт, ярилцлагын үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээг танилцууллаа. Мөн Шүүхийн тухай багц хууль, Шүүх, шүүхийн тамгын газар, эвлэрүүлэн зуучлал, иргэдийн төлөөлөгчийн талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулсан юм.