Насанд хүрээгүй охидыг сүрдүүлж хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 насны гурван охидыг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.


















