Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байна
Улаанбаатарт 27 хэм хүйтэн. Нийт нутгаар цас орохгүй.
Улаанбаатарт 27 хэм хүйтэн. Нийт нутгаар цас орохгүй.
ВВС агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Ганьсу мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 127-д хүрсэн байна. Мөн 700 гаруй хүн гэмтэж бэртжээ.
"Тэд зорилгодоо хүрээгүй, тиймээс ялагдлын талаар ярих хэрэггүй. Орос ямар ч ялалтад хүрээгүй. Юун хоёр гурван өдөр байх вэ, хоёр жил болчхоод байна" хэмээн Зеленский мэдэгджээ. Энд дуулгахад, ОХУ анх Украин руу халдахдаа хэдхэн өдрийн дотор Украиныг буулгаж авна гэж тооцоолж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн онд гарч байсан юм.
"Цаасан дээр бол энэ пуужинг өндөр үр дүнтэй, дуунаас хэт хурдан нисэх, орчин үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах системүүдээс ч зайлсхийх чадвартай. Харин үнэндээ бодит байдал дээр Оросын тал энэ пуужингаа сайжруулах шаардлагатай байгаа" хэмээн Британийн тагнуулынхан онцолж байсан юм.
Гадны болон дотоодын хэрэглэгчдийн дунд хэдийнэ танигдсан шилдэг ресторан бол энэтхэг үндэстний “Хазара” ресторан юм. Шилдэг рестораны өргөмжлөлийг удаа дараалан хүртэж байсан тус хамт олон Монголын анхны Энэтхэг үндэстний ресторан гэдгээрээ онцлогтой. Тэгвэл уг ресторан нь дэлхийн шилдэг рестораны 10 хувьд нь багтсан байна.
Түүнчлэн Цукербергийн харшийн нутаг дэвсгэрт бэлтгэлийн танхим, усан сан, саун, теннисийн талбай байх юм байна. Мөн зочид модон дээр байрлах жижиг байшингуудын хооронд явах олсон гүүр байгуулахаар төлөвлөжээ. Энэ төсөлд Цукерберг 270 сая доллар зарцуулахаар зэхэж байгаа гэнэ. Мөн төслийг нууцалж, төсөл гүйцэтгэх ажилтнууд, хамгаалагчдыг мэдээлэл задруулахгүй байх хэлэлцээрт гарын үсэг зуруулсан байна.
Таиландын Сангийн яам тус улсын бүхий л нисэх буудалд байх татваргүй барааны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоож, согтууруулах ундааны татварыг бууруулах саналыг Сайд нарын танхимд гаргахаар болжээ.
Ажлын айлчлалын үеэр Михаил Мишустин БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзаж, мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай хэлэлцээ хийх юм байна. Талууд уулзалт хэлэлцээрийн үеэр Орос, Хятадын иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудал болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж.
ОХУ Украинд дайн өдүүлсний дараагаас энэ улсын эсрэг дэлхийн олон орон эдийн засгийн хориг тавьж, улмаар логистик, санхүүгийн системд доголдол гарах болсны улмаас барууны компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байлаа.
Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын хүндхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.
Тэрбээр 2014 оноос эхлэн Египетийг удирдаж байгаа. Түүнээс өмнө Египетийн төрийн тэргүүний албыг Мухаммед Мурси хашиж байсан юм. Харин 2013 оны зун тухайн үед Батлан хамгаалахын сайдын албан тушаал хашиж байсан ас-Сиси цэргийн эргэлт хийж, Мурсиг түлхэн унагаж байв. Анх тэрбээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдож, дараа нь 2018 онд улиран сонгогдож байлаа. Харин 2019 онд Египетийн үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон нэмсэн юм.
Эрдэнэс Тавантолгой ХК-иас ард иргэдэд 4 сая гаруй төгрөгийн ногдол ашгийг яагаад хуваарилж болдоггүй юм бэ. Яавал болох ёстой юм. Төмөр зам барьж, үр ашгийг нь нэмэгдүүлээд, иргэдэд дахиад хэзээ 4 сая төгрөгийн ногдол ашиг өгч болох вэ. 1072 хувьцааг амилуулж, хөрөнгийн биржид арилждаг болох талаар асуувал хариулахад бэлэн байна.
2023 онд пауэрлифтинг, жюү жицү, хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Пауэрлифтингээс бусад нь манай улсад анх удаа болж буй юм. Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо бөхийн их дуулга зэрэг нийт долоон тэмцээн уралдаан зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд илгээх шиэн зэвсэг, техник худалдан авах сүүлчийн 1,07 тэрбум долларыг зарцуулснаар 12 дугаар сарын 30 гэхэд Украинд туслах мөнгө дуусах гэнэ. Ийм мэдээллийг Пентагоны хянагч Майкл Маккорд Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүнд илгээсэн захидалдаа багтаасан гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч, энэ улсын удирдлага дайн зогсооход нь дарамт шахалт үзүүлэх зорилготой байсан ч Орос Украин дахь байлдааны ажиллагааг зогсоохгүй байсаар хоёр жил орчмын нүүрийг үзэж байгаа юм. Тиймээс барууны орнууд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлсээр байна. Энэ удаад Европын холбоо Оросын эсрэг 12 дахь багц хориг тавьж, үүнд 61 хүн, 86 байгууллагыг хоригт багтааж, жагсаалтыг албан ёсны сайт дээрээ байршуулжээ.
ХАМАС, Израил дайтсанаас сар гаруйн дараа хэлэлцээ хийж, нийтдээ найм хоногийн хугацаанд гал зогсоох үеэр ХАМАС бүлэглэлд олзлогдсон 240 орчим хүний 100 гаруйг нь суллаж байсан. Энэ бүлэглэлийн олзонд үлдсэн израилчуудын төлөөлөл гурван хүнийг харуулсан дүрс бичлэгийг ХАМАС бүлэглэл түгээжээ.
Спортын Мастер У.Бэлгүдэй холимог сэлэлтээр 200 метрийг 2 минут 12 секундэд туулж Олон Улсын хэмжээний мастер боллоо.
Ийм мэдээллийг АНУ-ын тагнуулын албаны мэдээллээс иш татжээ. Малид засагладаг цэргийн хунтын орлого тус улсад байх цөөн тооны олон улсын уул уурхайн компаниас хамаардаг аж. Тэдгээрийн дунд тус улсын гол татвар төлөгч болох, 2023 оны эхний хагаст гэхэд л 206 сая долларын татвар төлсөн Канадын Barrick Gold компани багтдаг аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Белградын парламентын сонгуулиар эрх баригч Сербийн дэвшилтэт нам ялалт байгуулсантай сөрөг хүчнийхэн санал нэгдэхгүй байгаа гэнэ. Хотын сонгуулийн хорооны мэдээлснээр, 12 дугаар сарын 18-ны байдлаарх санал тооллогын дүнгээр эрх баригч нам 39,34 хувийн санал авсан бол барууныг баримтлагч "Хүчирхийллийн эсрэг Серби" сөрөг хүчний эвсэл 34,27 хувийн санал авчээ.