“Тавантолгой түлш” ХХК-ийн худалдан авах ажиллагаанаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ
Дэд бүтцийн салбарын авлигын нөхцөл байдлыг судлах, гэмт хэрэг гарч буй шалтгааныг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсоох ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтлоо.


















