Ч.Хүрэлбаатар: БНХАУ-тай тохиролцохгүй барьсан төмөр замын зовлон бидэнд ирсэн
Манай улс 14 улстай авто тээврийн хэлэлцээр байгуулж, 7 улстай зөвшөөрлийн бичиг солилцож, нийт 21 улстай олон улсын тээвэр хийх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна. Бид ойрын хугацаанд Герман, Гүрж, Словак, Узбекстан улсуудтай авто тээврийн хэлэлэцээр байгуулна. Цаашид Туркменистанаар дамжин Европ руу, Иран, Пакистанаар дамжин Энэтхэгийн далай руу гарах гарцтай болох хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаа