III Чарльз: Бид тамхигүй хойч үеийг хүмүүжүүлнэ
Их Британи тамхин бүтээгдэхүүн, цахилгаан тамхийг өсвөр насныханд зарахыг хориглосон хуулийн төсөл хэлэлцэхээр зэхэж байгаа. Энэ хуулийн төслийг Их Британийн хаан III Чарльз дэмжиж байгаагаа Парламентын ээлжит чуулганыг нээх үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.

















