Беларусийн иргэн Ерөнхийлөгчөө доромжилсон хэргээр ял сонсов
Беларусьт эрх баригчдын төлөөллийг доромжилсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдол байнга гардаг. Хамгийн сүүлд гэхэд Сморгоини хотын 57 настай эмч цахим сүлжээнд Лукашенког "Улс оронд терроризм, геноцид үйлдсэн, эзлэн түрэмгийлэл ч хийж байсан" хэмээн бичснийхээ төлөө зургаан жилийн хорих ял сонссон юм.



















